Чили улсын түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэйд тооцогдох ойн түймэр ассан хэвээр байна. Түймэр 200 мянган шоо километр талбайг хамарч, их хэмжээний ой сүйджээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлж байгаагаар түймэрт Санта-Ольга гэх жижиг суурин бүрэн устжээ. Үүний улмаас тус хотын 4000 гаруй оршин суугч орон гэргүй болоод байна.
Чилийн Засгийн газрын зүгээс түймрийг унтраахаар ажиллаж байгаа ч түймэр асар уудам газрыг хамарч буй учраас унтрааж дийлэхгүй байгаа юм. Иймд олон улсын тусламж ч их ирж буй аж. Зарим улс орон аврагчдын баг болон гал унтраах техник хэрэгсэл ирүүлсээр байна. Дэлхийд хамгийн томд тооцогддог гал унтраах нисэх онгоц АНУ-аас очжээ.
Түүнчлэн Орос улс гал унтраагч "Ил-76" онгоцоо мөн илгээгээд байгаа юм. Харин өчигдөр Бразилийн цэргийн хүчин энэхүү ой түймэртэй тэмцэхээр галын голомтод очсон байна. Бразил улс цэргийн хүчин илгээхээс гадна бусад шаардлагатай тоног төхөөрөмж, хүнсний хангамж зэргийг илгээгээд байна. Түймрийн улмаас одоогоор 11 хүн амиа алдаад байна.
| Чили улсад ойн түймэр газар аваад байна | ||
| Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.