Шууд Chart

Японд шинэ он угтсан "Улаан дэнлүүний наадам" болж байна

2017-01-30 13:23:32

Япон улсын баруун бүсийн Нагасаки мужид шинэ оныг угтсан "Улаан дэнлүүний фестивал" болж байна. Хотын төв, хөдөө орон нутаг гэлтгүй бүхий л газар улаан дэнлүү болон ирж буй тахиа жилтэй холбоотой гоёл чимэглэл өлгөсөн байна. Энэ нь улс оронд эв нэгдэл, амар тайван байдал, гэр бүлд аз жаргал, баяр хөөр авчирдаг хэмээн бэлгэшээдэгтэй холбоотой. 

Тус фестивальд зориулж нийт 15000 гаруй улаан дэнлүүг асаан байрлуулжээ. Нагасакигийн "Улаан дэнлүүний наадам" нь энэ жилийн Хятадын цагаан сарын баяртай давхцаж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа төдийгүй энэхүү давхцал нь ихээхэн бэлгэшээлтэй үйл явдал болж байгаа юм.

Наадмын бас нэг гол бэлэг тэмдэг бол "Фенг Хуан" хэмээх нэртэй хятад нугас байдаг юм. Энэ нугасыг аз авчирдаг гэж бэлгэддэг байна. Түүнчлэн өчигдөр "Масо Гюүрецү" хэмээх нэртэй жагсаал боллоо. Энэхүү жагсаалаар Япон улсын Эдогийн эриний үед Нагасаки мужид ирж байгаа Хятадын хөлөг онгоцны тухай түүхийг өгүүлсэн жагсаал болжээ. Нагасакигийн "Улаан дэнлүүн наадам" ирэх сарын 11-нийг дуустал үргэлжилнэ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд шинэ он угтсан "Улаан дэнлүүний наадам" болж байна   
Үзсэн: 1473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй