Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгчийн зарлигийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилсээр байна

2017-01-30 13:41:56

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч 7 хоногт дүрвэгсдийг хүлээн авахгүй байх зарлиг гаргасан. Зарлиг гаргаснаас хойш түүний энэ энэ шийдвэрүүдийг эсэргүүцэх хөдөлгөөн тус улсад хэд хэдэн томоохон хотуудад хүчтэй өрнөж байна. Тэгвэл өчигдөр тус улсын Нью-Йорк хотноо түүний энэ шийдвэрийг эсэргүүцэгчид зарлигаа цуцлахыг шаардан хотын төвдөө жагсаал зохион байгуулжээ.

Түүнчлэн Нью-Иоркийн Кеннедигийн нисэх онгоцны буудалд мянга мянган жагсагчид эсэргүүцлээ илэрхийлж жагсаалд оролцжээ. Мөн Өнгөрөгч 7 хоногийн сүүлээс эхлэн ерөнхийлөгчийн зарлигийг эсэргүүцэгчид цахим сүлжээгээр олон нийтийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа. Гарын үсэг цуглуулах энэхүү ажилд нобелийн шагналт 11 хүн, шинжлэх ухааны салбарын олон мянган ажилтан эсэргүүцэлд нэгдэж, гарын үсгээ зурснаа мэдэгдээд байгаа юм.

Гэхдээ Ерөнхийлөгчийн зарлиг ажил хэрэг болоход Конгресс эсвэл шүүх гэсэн давааг давах хэрэгтэй болно. Конгресс хөрөнгө мөнгийг нь хуваарилж өгөхгүй бол хэрэгжих боломжгүй болох бол шүүх үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Ерөнхийлөгчийн зарлиг ажил хэрэг болж чадахгүйг бас сануулж байна. Өнгөрөгч 20 дугаар зуунд АНУ-д 12 сая гаруй дүрвэгч, цагаач нэвтэрсэн гэх тоо баримт байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн зарлигийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилсээр байна  
Үзсэн: 742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй