Шууд Chart

Вашингтон хотноо хятадын цагаан сарыг тэмдэглэж байна

2017-01-30 14:14:22

Билгийн тооллоор энэ сарын 28-нд дэлхийн бараг хагас тэрбум хүн шинэ оноо угтан авлаа. Энэ баярыг Хятад болон зүүн Азийн орнуудад өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ улсууд дундаас Хятад улсад шинэ оны баяр хэмээн хамгийн сүрлэг тэмдэглэдэг. Түүнчлэн АНУ, Их Британиас авхуулаад бүр Перугийн нийслэл хотод ч Хятадын иргэд төдийгүй Хятад гаралтай иргэд энэхүү уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байгаа гэнэ.

Өчигдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрлах Хятад хороололд амьдран суудаг иргэд ч тахиа жилээ угтсан баярын наадам зохион байгууллаа. Энэхүү баярын арга хэмжээгээрээ мичин жилээ үдэж, тахиа жилээ угтан авч байна хэмээн тус наадмыг зохион байгуулагчид хэлсэн байна. Уламжлал ёсоор энэхүү баярын үйл ажиллагааг тус хотын захирагчийн ажлын алба болон Ази, Номхон далайн арал хариуцсан алба хамтран зохион байгуулсан аж.

Түүнчлэн  Хятадаас гадна Өмнөд болон Хойд Солонгос, Тайвань, Вьетнам, Малайз зэрэг орнуудад дорнын зурхайгаар шинэ жилээ угтан авчээ. Хойд Солонгост л гэхэд хаврын баяраар 3 хоног амардаг бөгөөд уламжлал ёсоор гэр бүлийнхнийхээ хүрээнд баяраа тэмдэглэдэг. Гэхдээ баярын гол арга хэмжээ бол их удирдагчдынхаа хөшөөнд цэцэг өргөх явдаг байдаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Вашингтон хотноо хятадын цагаан сарыг тэмдэглэж байна  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй