Манай цагаар хэдхэн цагийн өмнө Канад улсад буудалцаан болсны улмаас хамгийн наад зах нь 5 хүн амиа алдаад байгаа тухай мэдээг олон улсын ВВС Агентлаг уламжиллаа. Тодруулбал, тус улсын Кюбек хотноо байрладаг Исламын улсын соёлын төв болсон сүмд мөргөл үйлдэж байсан иргэд рүү хэд хэдэн этгээд гал нээсэн хэмээн цагдаагийн албанаас мэдээлж байна.
Тус төв энэхүү халдлагын тухай видео бичлэгийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж байршуулсан байна. Тус хотын цагдаагийн алба шуурхай ажилласны үр дүнд, одоогийн байдлаар халдлага үйлдсэн байж болзошгүй 2 сэжигтнийг баривчлан саатуулжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, оройн 20 цагийн орчимд, хүмүүс мөргөл үйлдэж байх үед, 3 зэвсэгт этгээд дайрч орж ирээд хүмүүс рүү гал нээсэн хэмээн хэлж байгаа юм. Хэрэг гарах үед тухайн сүм дотор нийт 40 гаруй иргэд байсан аж.
Гарсан халдлагатай холбогдуулж, тус улсын олон нийтийн аюулгүй байдлын сайд Ралф Гудейл амиа алдсан иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлээд, бид энэ хэргийн үнэн зөвийг олох болно хэмээжээ. Одоогийн байдлаар халдлага гарсан сүмийг цагдаагийн хамгаалалтад авч, мөрдлөг шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд баригдсан 2 сэжигтнээс мэдүүлэг авч эхлээд байна.
| Канадад 4 хүний аминд хүрсэн халдлага гарчээ | ||
| Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.