Шууд Chart

Япон улс 60 жилийн өмнө Антарктид тивд судалгааны хүрээлэнгээ нээжээ

2017-01-30 16:11:37

Бүтээлч сэтгэлгээ, ур чадвараараа дэлхийд тэргүүлэгч Япон улсад нэгэн томоохон үйл явдал тохиогоод байгаа юм байна. Тус улсын судлаачид Антарктид тивд судалгааны хүрээлэнгээ нээсний 60 жилийн ойг тэмдэглэж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд, Такигава хотод байрлалтай Үндэсний судалгааны төв, Антарктид тивд байрлах Сиова судалгааны хүрээлэнтэй шууд холбоо тогтоон, тус төвийн нийт 100 гаруй хүнтэй ярилцжээ. Ярилцлагын үеэр судлаачид газарзүйн өөрчлөлт, биологи болон цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлжээ.

Түүнчлэн энэхүү өдрийг тохиолдуулан Такигава хот дахь судалгааны хүрээлэн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, иргэдэд сонирхолтой мэдээлэл өгчээ. Түүнчлэн, Антарктид тивээс авчирж, 30 гаруй жилийн турш хадгалсан  бичил биетийг микроскопоор үзүүлж сонирхуулсан аж. Энэ үйл явдал тус нутгийн иргэдэд сонирхолтой санагдсан бөгөөд сэтгэгдлээ цахим ертөнцөд хуваалцсан байна. Сиова хүрээлэнгийн тэргүүлэгч Казүюүки Ширяши “Одоогийн байдлаар энэ өвлийн озоны давхаргын цоорхой болон солирын ажиглалтын үр дүнг шалгаж байгаа бөгөөд энэ эрчээрээ ажиллавал манай улс дэлхийн шинжлэх ухааны  салбарыг тэргүүлэх болно хэмээн NHK-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Антарктид дахь энэхүү судалгааны хүрээлэнг анх 1957 оны нэгдүгээр сарын 29-нд, 17 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Харин өдгөө байгууллагын тоног төхөөрөмж улам чанаржин үйл ажиллагаа өндөр түвшинд явуулж байгаа бөгөөд нийт 58 судалгааны баг бүхий 3376 гишүүнтэй болж өргөжөөд байна. Төлөвлөсөн хөтөлбөрүүд нь жигд амжилттай явагдаж байгаад Япон улсын засгийн газар ихээхэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс 60 жилийн өмнө Антарктид тивд судалгааны хүрээлэнгээ нээжээ  
Үзсэн: 1500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй