“Дархан-Уул аймгийн Эрчим хүч, усан хангамжийн системийн өнөөгийн байдал, хэтийн зорилт зөвлөгөөн-2017” боллоо.
Дээрх аймгийн хөгжлийн ойрын болон дунд хугацааны бүтээн байгуулалтын талаар баримталж байгаа бодлого, хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний нэг чухал чиглэл бол эрчим хүч, усан хангамжийн хүртээмж үр ашиг юм.
Тус зөвлөгөөнд Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж, Барилга хот байгуулалтын яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Батжаргал, Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ нар урилгаар оролцсон юм.
Дархан-Уул аймаг 2013 оны нэгдүгээр сард аймгийн түлш эрчим хүчний хангамжийн байдал, түүний үр ашгийг дээшлүүлэх шаардлага зөвлөгөөнийг зохион байгуулж холбогдох яам, тамгын газрын удирдлагууд оролцон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой хэвь нэмэр оруулж, гаргасан шийдвэр нь бодит ажил болж байсан туршлагатай ажээ. Тиймээс энэ удаагийн зөвлөгөөнийг зохион явуулсан гэнэ.
Өнөө жил ”Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн 35 мвт-ийн өрөтгөлийн ажил, Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх өрөтгөх, Дулааны ажиллагааныхаа тоноглолын найдвартай ажиллагааг хангах гэсэн үндсэн гурван том ажил хийгдэх юм байна.
Цаашид Дархан-Уул аймгийг орчин үеийн дэвшилтэт техник технологитой, дулаан алдагдлыг бууруулах үндсэн чиглэл бүхий, ухаалаг системтэй ногоон орчныг дээдэлсэн цогц дулаан хангамжийн системтэй болгох, хамгийн гол нь үзүүлэлт болох хүн амыг ундны усны стандартыг хангасан хэрэгцээний халуун ус, чанар стандартын шаардлага хангасан боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллах юм байна.
| Дархан-Уул аймагт хэтийн зорилт зөвлөгөөн боллоо | ||
| Үзсэн: 670 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.