Шууд Chart

Номгон сум 37 жилийн дараа ЗДТГ-ын шинэ байртай боллоо

2017-01-31 12:23:02

Өмнөговь аймгийн Номгон сум 37 жилийн дараа ЗДТГ-ын шинэ байртай боллоо. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүрэх боломж нөхцөл сайжирч байгаа юм.

Дээрх сум нь 2500 гаруй иргэнтэй. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын ажлууд нэлээд хийгдэж сумын хэмжээнд дулаан цэвэр бохирын асуудлаа шийдвэрлэсэн. Нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлын нэг бол сумын ЗДТГ-ын барилгыг шинэчлэх ажил байсан бөгөөд үр дүнд ийнхүү хүрч чадлаа.

Номгон суманд сүндэрлэсэн анхны гурван давхар энэхүү барилга нь чанар стандартын хувьд сүүлийн үеийн шийдлээр баригджээ.

Сонирхуулахад Өмнөговь аймгийн хэмжээнд 2008 оноос эхлэн 15 сумын ЗДТГ-ын байрыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэн 12 дахь сумыг ЗДТГ-ын шинэ байртай болголоо.

Номгон сумын ЗДТГ-ын шинэ байрыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 941 сая төгрөгийн санхүүжилтээр “Эрдэнийн гүн говь” ХХК барьж гүйцэтгэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Номгон сум 37 жилийн дараа ЗДТГ-ын шинэ байртай боллоо  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй