Шууд Chart

АНУ-ын конгресст Ардчилсан намаас сонгогдсон гишүүд эсэргүүцлийн цуглаан хийлээ

2017-01-31 13:08:03

АНУ-ын  Конгресст  Ардчилсан намаас сонгогдсон гишүүд  Дээд шүүхийн  ойролцоо  эсэргүүцлийн  цуглаан хийсэн байна.  Тэд  Ерөнхийлөгч  Трампын  гаргасан   исламын шашинтай  хэд хэдэн  орны иргэдийн  АНУ-д  нэвтрэх эрхийг нь  хаасан  зарлигийг  эсэргүүцэж  байгаагаа илэрхийлэн  ийнхүү  жагсацгаасан  байна.

Конгрессын  доод  танхимын  цөөнхийн бүлгийн  дарга  Нэнси Пелоси  Ерөнхийлөгчийн  зарлиг  үндсэн хууль зөрчиж  байгааг   энэ үеэр  мэдэгджээ. Мөн   Конгресс дахь  Ардчилсан намын гишүүд  Үндэсний аюулгүй байдлын  сайд  Жон  Келлид  хандаж  нэн даруй  уулзалтад  ирэхийг  шаардсан  аж.  Түүнээс  Ерөнхийлөгч  Трампын  гаргасан зарлигтай  холбоотой  тайлбар  авахыг  Конгрессын  гишүүд  хүсч  байгаагаа илэрхийлсэн  байна. Конгрессын  хууль зүй,  үндэсний аюулгүй  байдал,  олон  улсын харилцааны  асуудал  эрхэлсэн хороон дахь  ардчилсан  намын  гишүүд  Келлид хандаж  Ерөнхийлөгчийн  зарлигтай  холбоотой  асуудлыг хэлэлцэх  уриалга  бүхий хамтарсан захидал илгээжээ.

Ардчилсан намынхан Бүгд найрамдах  намын  Ерөнхийлөгч  Трампын  зарлигаас  болж  таагүй  олон  үр дагавар  гарч байгааг  сануулахын  хамтаар  үүнд  Трампын  засаг захиргааг  буруушааж  байгаа юм.   АНУ-ын  Ерөнхийлөгч  Трамп  өнгөрсөн  баасан гаригт   дүрвэгчдийг  хүлээн  авах  хөтөлбөрийн  хэрэгжилтийг  120  хоногоор  царцаахаар шийдвэрлэсэн.  Мөн Сирийн  дүрвэгсдийг тодорхойгүй хугацаагаар  хүлээн авахаа  зогсоож,  хэд  хэдэн  орны  иргэдийн  АНУ  д  байх   хугацааг   90  хоногоор   хязгаарласан аж.  Харин  Иран,  Ирак, Сири,  Судан, Иемен,  Ливи,  Сомали улсын  иргэдийг   АНУ ын  хилээр нэвтрүүлэхгүй  байх заалт Ерөнхийлөгч  Трампын  зарлигт  багтсан  байгаа гэнэ.  Үүнээс болоод  дээрх  улс  орнуудын иргэд,    Америк дахь  цагаач  иргэд  ч   эсэргүүцлийн хөдөлгөөн  өрнүүлээд  байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын конгресст Ардчилсан намаас сонгогдсон гишүүд эсэргүүцлийн цуглаан хийлээ  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй