Шууд Chart

Квебект халдлага үйлдсэн хэргээр сэжиглэж байгаа этгээдэд 11 зүйл ангиар ял төлөвлөжээ

2017-01-31 13:39:33

Канадын  мөрдөгчид Квебекийн сүмд халдлага үйлдсэн хэрэгт  сэжиглэж  байгаа этгээдийг 11  зүйл  ангиар буруутгаж  ял  төлөвлөөд  байгаа байна.  Энэ  террорист  халдлагыг  Канадын иргэн Александра  Биссоннетта үйлдсэн хэмээн  сэжиглэж  байгаа юм.  Хоёр дахь  сэжигтэн  Мохамед  Хадир  гэгч  байсан  бөгөөд  мөрдөгчид  түүнээс мэдүүлэг  авсныхаа  дараа гэм  буруугүй  хэмээн үзэн суллажээ. Түүнийг  террорист  халдлагын  гэрч хэмээн тооцож  байгаа аж.

Өнгөрсөн   ням гарагт  Кбебекийн   сүмд  болсон  халдлагын уршгаар  амиа алдсан хүний тоо 6, гэмтэж шархадсан хүний тоо  19 болж нэмэгдсэн.  Энэ нь  мусульман  шашинтнуудын эсрэг  гарсан анхны  халдлагад  тооцогдож  байгаа.  Канадын   аюулгүй  байдлын сайд Ральф  Гудэйла  тус улсын террорист аюулын  түвшинг  өмнөх  дунд  түвшнээс нь  өөрчлөхгүйгээ мэдэгдсэн  байна. Харин  халдлага  гарсны  дараа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэхдээ  террорист  халдлага  байсан хэмээн  тодорхойлж байсан  юм. 

Өчигдөр орой Канадын  Ерөнхий сайд   халдлага  гарсан сүмд  очиж нөхцөл  байдалтай  нь  танилцжээ. Тэрээр  мөн амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд  бүх талын  дэмжлэг  тусламж үзүүлэхээ  амласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Квебект халдлага үйлдсэн хэргээр сэжиглэж байгаа этгээдэд 11 зүйл ангиар ял төлөвлөжээ  
Үзсэн: 1318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй