Шууд Chart

Мексикийн эрх баригчид НҮБ-д хандахаар төлөвлөж байна

2017-01-31 16:42:12

АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд  Трамп  Мексиктэй залгаа хил дээрээ хамгаалалтын  хана барих  зарлиг  буулгасны  дээр зардлыг нь  Мексикийн засгийн газраар  гаргуулахаар төлөвлөж  байгаагаа мэдэгдсэн. Мексикийн  эрх баригчид  үүнийг  эрс  эсэргүүцэж, НҮБ-д хандахаар  төлөвлөж  байгаа юм байна.

Энэ тухай  Мексикийн  гадаад хэргийн  сайд Луис Видегарай  мэдэгдсэн  байна. АНУ-ын  Ерөнхийлөгч  дотоодын  аюулгүй  байдлын яамандаа  хил дээрх хана  барих  ажлыг нэн даруй  эхэл  гэдэг үүрэг  өгөөд  байгаа.  Түүний зарлигт  тэмдэглэснээр   хана  барих ажлын  бэлтгэлийг   180 хоногийн дотор хийж  дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Тэгвэл  Мексикийн  эрх баригчид  АНУ-ын  хууль бус цагаачидтай  тэмцэх зорилготой энэ  шийдвэрийнх нь  талаар НҮБ  д  хандаж  гомдол мэдүүлэхээ үгүйсгэхгүй байна.  

Ер нь боломжит  бүхий л арга хэмжээ авахаа  тус улсын  эрх баригчид  илэрхийлж байгаа.  АНУ-ын  шинэ  Ерөнхийлөгчийн  тооцоолж  байгаагаар  хилийн дагуудаа  3200  км-ийн  урттай  хана  барихад ойролцоогоор  12 тэрбум ам.доллар  зарцуулагдах  юм.  Гэхдээ  шинжээч  мэргэжилтнүүд   хамгаалалтын  ханыг  барих зардал  Ерөнхийлөгч  Трампын  тооцоолж байгаагаас даруй 2-3  дахин  их болно гэж  урьдчилан тооцоолж  байна.  Мексикийн эрх баригчид  хана барих зардал  мөнгийг гаргахгүйгээ мэдэгдэж байгаа  ч  Трампын засаг захиргаа  Мексикийн  импортын  бараа бүтээгдэхүүний татварыг  нэмэх замаар  зардлыг  нь  гаргуулахаар  төлөвлөж  байгаа юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексикийн эрх баригчид НҮБ-д хандахаар төлөвлөж байна  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй