Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдахчууд намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Франсуа Фийон мөрдөгчидтэй 5 цагийн туршид ярилцсан байна. Энэ хугацаанд тэрээр эхнэр Пенелопа Фийоныхоо ажилтай холбоотой баримтуудыг дэлгэжээ.
Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Франсуа Фийоны эхнэр Үндэсний хурлын гишүүн нөхрийнхөө туслахаар ажилласан нэрээр төсвийн мөнгөөр цалинждаг байсан гэдэг мэдээлэл цацагдаад байсан юм. Мөн энэ хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Пенелопогейт хэмээн нэрийдэх болсон юм. Францын Ерөнхий сайд асан Франсуа Фийон гэргийнхээ хамтаар энэ хэргийг эхнээс нь үгүйсгэж ирсний дээр мөрдөгчидтэй уулзаж тайлбар, баримт нотолгоогоо дэлгэн үзүүлэхийг хүсч байгаагаа ч илэрхийлсэн аж. Францын прокурорынхон эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаа мэдэгдсэн учир тэрээр ийм алхам зайлшгүй хийх хэрэгтэй болсон гэнэ. Харин мөрдөгчдөд баримтуудаа дэлгэн үзүүлж нөхрийнхөө туслахаар ажиллаж байхдаа ажил хэргийн шуудан, харилцааг нь хариуцаж, хэлэх үгийг нь хянан тохиолдуулж, нөхрийнхөө өмнөөс зарим уулзалтуудад оролцож байсныг баталсан байна.
Франсуа Фийоны тухайд хэвлэлүүдээр эхнэртэй нь холбоотой ийм шуугиан дэгдээж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас өмнө нэр нүүрийг нь харлуулах гэсэнтэй холбоотой хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр мөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх шийдвэр гаргахдаа улс төрийн зорилготой янз бүрийн гүтгэлэг шуугианы бай болно гэж бодож байсан ч эхнэр, ар гэр рүү нь ийм увайгүйгээр дайрна гэж бодоогүйгээ ч мэдэгдсэн юм.
| Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч мөрдөгчидтэй уулзжээ | ||
| Үзсэн: 926 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.