Шууд Chart

Их Британийн парламентад Брекситийн тухай хуулийг хэлэлцэнэ

2017-01-31 17:35:21

Их Британийн  парламентын гишүүд  Брекситийн  тухай  хуулийн төслийг  хэлэлцэж  эхлэх гэж  байна. Энэ хуулийн  төслийг  өнгөрсөн  26-ны  өдөр  засгийн газраас өргөн барьсан  бөгөөд эхний  хэлэлцүүлгийг нь ч хийгээд байгаа юм.  Парламентын 2  дахь хэлэлцүүлэг 2  өдөр үргэлжлэх  ёстой  аж.

Гэхдээ парламентын 650  гишүүн Европын Холбооны  эгнээнээс улс орноо  гаргах  нөхцлийн  талаарх  яриа хэлэлцээний  тухайд  саналаа хэлэхээр  төлөвлөж  байгаа учир тогтсон хугацаандаа хэлэлцүүлэг багтахгүй байх  гэж мэргэжилтнүүд үзэж  байна.  Мөн гишүүдийн идэвх  ийм өндөр байх  учир   өнөөдөр эхлэх хэлэлцүүлэг  шөнө  дөл  хүртэл үргэлжилж магадгүй  ч гэж таамаглаж  байна. 

Харин  Европын Холбоо  Их  Британийн хэлэлцээ ирэх  3 дугаар сард эхлэх  ёстой  юм.  Их Британийн Ерөнхий сайд  Тереза  Мэйн  засгийн газар Брекситийн хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэлгүйгээр тусгай  эрхээ  ашиглан батлуулах гэж байсан юм.  Гэвч  сөрөг хүчнийхэн  эсэргүүцлээ илэрхийлж,  улмаар Дээд шүүхээр тогтоол  гаргуулж  байж  парламентад  өргөн барихыг үүрэг болгуулж  чадсан юм.

Парламентын гишүүд  Засгийн газрын  санаачилсан хуулийн төсөлд олон нэмэлт өөрчлөлт  оруулах тусам  засгийн газарт  Европын Холбоотой хэлэлцээ хийхэд амаргүй болох болно. Үүнээс болоод  Брекситийн үйл  явц  өөрөө  удааширч  болзошгүй  гэдгийг судлаачид анхааруулж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн парламентад Брекситийн тухай хуулийг хэлэлцэнэ  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй