Шууд Chart

Гамшгаас хамгаалах ангиудын бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа

2017-02-01 14:34:20

ГАА-н гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангиуд аймгийн засаг даргын захирамжаар бэлэн байдлын үзлэгт хамрагдлаа. Гамшгийн нөхцөл байдалд хүрсэн тохиолдолд гурван хоногийн бэлэн байдалд байх ,зэрэгт хяналт тавив.

Албны хүнээс тодруулахад “Гамшгийн аюулаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, эдгээр үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээ авч ажиллаж байна” гэв.

Гамшгийг дотор нь аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваадаг юм байна. Аюулт үзэгдэлд хүчтэй цасан ба шороон шуурга, ган зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн мал амьтны болон ургамалын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархахзэргийг хамруулна.

Техникийн холбогдолтой осолд, Үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж, шугам сүлжээ эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхит болон химийн хорт бодис алдагдах зэргийг хамруулдаг байна.

Харин гамшгийн менежмент гэдэг нь нэн тэргүүнд эрсдэл ихтэй хүн амын эмзэг байдлыг бууруулах болон гамшиг тохиолдсон үед түүний хор уршгийг арилгах арга хэмжээг аль болох үр дүнтэй болгох зорилготой өргөн хүрээтэй хөгжлийн хандлагатай багц үйл ажиллагаа гэдгийг танилцууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гамшгаас хамгаалах ангиудын бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа   
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй