Японы ерөнхий сайд Шинзо Абэ парламентын доод танхимын төсвийн хорооны хуралдаан дээр үг хэлэхдээ Куриллын арал дээр аж ахуйн хамтарсан бүс байгуулах асуудлаар аль болох ойрын хугацаанд ОХУ-тай уулзалт хийх шаардлагатай байна гэснийг Итар Тасс уламжилж байна.
Энэ асуудлаар өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Путин Японд айлчлах үеэр 2 тал харилцан тохиролцсон ч шийдвэртэй алхмууд хийгдээгүй байгаа. Учир нь 2 улсын хооронд газар нутгийн маргаан дагуулдаг энэ бүс нутагт хамтарсан үйл ажиллагаа явуулах болон Японы иргэдийг чөлөөтэй нэвтрүүлэх боломж харилцан ойлголцол, итгэлцэл дээр үүсэх учиртай. Иймд талууд дахин уулзаж, энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэж Шинзо Абэ үзэж байна.
Цаашлаад 2 улсын аж ахуйн хамтарсан үйл ажиллагаа нь энхийн гэрээнд гарын үсэг зурахад түлхэц үзүүлнэ гэж харж байгаагаа ч илэрхийллээ. 1956 онд ЗХУ болон Япон улс дайны бүс нутагт гал зогсоох хэлэлцээр байгуулснаас биш одоог хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа. Үүнд саад болж байгаа хүчин зүйл бол ОХУ хууль ёсны дагуу эзэмшдэг ч Япон улс өөрсдийн газар нутгийн нэг хэсэг гэж маргадаг Куриллын цуваа арлуудын эзэмшлийн маргаан юм.
| Шинзо Абэ ойрын хугацаанд ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзах хүсэлтэй байна | ||
| Үзсэн: 599 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.