Чилийн төв хэсгийн Талка мужийн Санта Олга сууринд их хэмжээний талбайг хамарсан, маш их гарз хохирол дагуулсан ойн түймрийг унтраажээ. Чилийн онцгой байдлын алба олон улсын тусламж дэмжлэгтэйгээр ойн түймрийг дарж чадсан ч гарз хохирлын хэмжээ нь асар их байна. Түймрийн дараах сэргээн босголтын ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнд суурингийн иргэдээс гадна ойролцоох хот тосгоноос сайн дурынхан ирж оролцож байгаа бөгөөд тэд орон гэрээ галд алдсан суурингийн иргэдэд зориулж хоол хүнс, дулаан хувцас, ойр зуурын хэрэглээний зүйлс авчиржээ.
Өнгөрсөн 10-аад хоногийн турш дүрэлзсэн ойн түймэр нийт 366,000 га талбайг хамарч, сууринг бүхэлд нь сүйтгэсэн. Чили улсын түүхэнд хамгийн их гарз хохирол дагуулсан ойн түймрийг унтраахаар 20 мянган гал сөнөөгч болон олон улсын тусламжийн багийнхан хамтран хэдэн өдрийн турш зүтгэсний үр дүнд унтраасан аж. Энэхүү түймэрт хүний амь нас сүйдээгүй боловч иргэд эд хөрөнгөөрөө хохирч, байгаль дэлхий, ан амьтад асар их сүйдсэн байна.
Албаныхны хэлж байгаагаар түймрийн дараах цэвэрлэгээний үеэр хэдэн зуун амьтан галд шатаж үхсэн байдалтайгаар олджээ.
| Чилид ойн түймрийн дараах сэргээн босголтын ажил эхэллээ | ||
| Үзсэн: 669 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.