
Эрүүл мэндийн газраас эх, хүүхдийн эрүүл мэнд, 0-5 насны хүүхдийн хяналт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хүүхдийн өвчлөлийн цогц менежмент”-ийн сургалтыг шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Өвөрхангай, Арвайхээр орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2017 оны 1-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад сум, өрхийн багийн эмч, хүүхдийн эмч нийт 55 хүн хамрагдаж мэдлэгээ дээшлүүлж, чадавхижлаа.
Энэ удаагийн сургалтын сургагч багшаар БОЭТ-ийн хүүхдийн эмч Д.Тогтохдулам, М.Үүрцайх, М.Болормаа, С.Батдолгор, “Нарны дөш” өрхийн ЭМТ-ийн дарга, их эмч Т.Ёндондаш, “Түшиг дөлгөөн” өрхийн ЭМТ-ийн дарга, их эмч Ж.Бунджав нар ажиллаж;
- Нярай хүүхдийн өвчлөл, эмчилгээ
- Давтан үзлэг, эмчилгээ
- Хүүхдийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалт,
- Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлтөд хийсэн үнэлгээ
- Алдаа, зөрчил, алдаа зөрчлийн тохиолдол, сургамж
- 0-5 настай хүүхэдтэй ээжүүдэд өгөх зөвлөгөө зэрэг сэдвээр онол, дадлага хосолсон хэлбэрээр мэдлэг олголоо.
Хүүхдийн өвчлөлийн талаар сургалт зохион байгууллаа | ||
Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.