АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Япон улсын мөнгөний бодлогыг хатуу шүүмжиллээ. Тодруулбал, дээрх 2 улс валютынхаа ханшийг санаатайгаар доогуур барьж, олон улсын зах зээл дээр Америкийн компаниудын өрсөлдөх чадварыг сулруулж байна гэж тэрээр үзэж байгаа юм.
Дональд Трамп ч өмнө нь ч энэ тухай ярьж, Хятадыг валютын ханшийн сулралд буруутгаж байсан бол энэ удаад Япон улсыг ч мөн үүнд хамруулж байгаа нь анхны тохиолдол болж байна гэж Эн Эйч Кэй уламжилжээ. Дональд Трамп хэлэхдээ “Хятад улс олон улсын валютын зах зээл дээр ямар тоглолт хийж байгааг, Япон улс өнгөрсөнд хугацаанд юу хийсээр ирснийг та нар харсан. Тэд валютын ханшийг бууруулж, харин бид тэрэн дээр нь яг л утсан хүүхэлдэй шиг хөдөлж байна” гэсэн юм. Хятад, япон улс нь валютынхаа ханшийг бууруулснаар экспортын хувьд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байгаа нэг хэлбэр юм. Ажиглагчдын үзэж байгаагаар Дональд Трампын шүүмжлэл нь Японы төв банк болон Европын төв банкны мөнгөний зөөлөн бодлого руу чиглэсэн хэрэг гэж харж байна.
Өнгөрсөн 7 хоногт Дональд Трамп АНУ-ын гадаад улс орнуудтай хийх 2 талын гэрээ хэлэлцээрт нэг заалтыг хатуу тусгах тухай дурдсан нь экспортыг дэмжих зорилгоор валютын ханшийг бууруулах үзэгдлийг хориглох тухай байсан юм. Америкийн шинэ ерөнхийлөгчийн хувьд худалдааны алдагдлыг бууруулах нь нэн тэргүүний зорилт болоод байгаа. Иймд тэрээр мөнгөний ямар бодлого баримтлах вэ гэдэг нь энэ сарын 10-нд болох Америк, Японы 2 талын уулзалтын өмнө анхаарал татсан сэдэв болоод байгааг Японы хэвлэлүүд онцолж байна.
Түймрийн хохирлыг байгаль дэлхий, хүн төдийгүй ойн ан амьтад ч амссан байна.
| Дональд Трамп Хятад, Япон улсын мөнгөний бодлогыг хатуу шүүмжиллээ | ||
| Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.