Шууд Chart

Ойн түймрийг унтраах ажилд сайн дурынхан нэгджээ

2017-02-02 14:15:14

Чилийн гал сөнөөгчид өнгөрсөн сарын 15-наас дэгдэж, 904 мянган акр талбайг шатаагаад байгаа ойн түймрийг унтраахаар бүх хүчээ дайчлан тэмцэж  байна. Гэвч өнөөг хүртэл түймрийг хяналтандаа оруулж чадахгүй байна. Гал сөнөөгчдөөс гадна орон нутгийн иргэд сайн дураараа түймрийг унтраах  ажилд  оролцож  эхэлжээ. 

Тэд шуудуу ухаж, сөрөг гал  тавих гэх зэргээр түймрийг цаашид тархаахгүй байх арга хэмжээнүүдийг ч авч байна.  Гэвч түймэрт  их хэмжээний ой, газар нутаг өртөөд  зогсохгүй,  мал, амьтан ч өртөж, хот, суурингуудаар ч дайрч байна. Түймрийг унтраах ажилд гал сөнөөгчид  сайн дурынхан гээд нийтдээ 20 гаруй  мянган  хүн  оролцож буй аж.

Үүнд мөн  гадаадын улс орнуудаас ирсэн шинжээчид, зөвлөхүүд  ч багтаж байгаа юм.  Байгалийн  энэ гамшиг ихээхэн газар нутгийг хамраад  байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Мишель Бачелет онц байдал зарлаж цэргийн албан хаагчдыг түймрийг унтраах ажилд дайчилж,  гадаад  улс орнуудаас тусламж  дэмжлэг хүсээд  байна.  Сүүлийн мэдээгээр  түймрийн уршгаар  амиа алдсан  хүний  тоо  11 болон нэмэгдээд байгаа бөгөөд   дахин  хүний  амь  эрсдэхээс  сэргийлэх бүхий л арга хэмжээг Чилийн эрх баригчид авсан байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ойн түймрийг унтраах ажилд сайн дурынхан нэгджээ   
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй