АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ливи, Сомали, Судан, Ирак, Иран, Иемэн болон Сирийн иргэдийг улс орон руугаа нэвтрүүлэхийг хориглосон зарлиг гаргасан. Тэгвэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш үүнийг нь ялгаварлан гадуурхсан шийдвэр гэж үзэж байгаагаагаа илэрхийллээ.
Аливаа шийдвэрийг шашин шүтлэг, арьс өнгөөр нь эсвэл үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах үзэл дээр үндэслэн гаргах ёсгүй. Энэ нь өнөөгийн нийгмийн үндэс болсон суурь үнэт зүйлс, зарчимд харшилсан хэрэг болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн юм. Мөн өмнө нь НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчөөр ажиллаж байсан олон улсын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг олон улсаар тэмцэж байгаа террорист байгууллагууд өөрсөддөө ашигтайгаар эргүүлж мэдэх олон нийтийн эсэргүүцэл тэмцлийг дагуулж байгааг анхааруулсан юм.
Энэ хооронд Америкийн Айпсос судалгааны байгууллагаас зохион байгуулсан санал асуулгын дүнгээр Америкчуудын 49 хувь нь цагаачлалын бодлогыг чангатгах Ерөнхийлөгч Трампын зарлигийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн өнөөдөр мусульман шашинтай 7 орны иргэдийг АНУ- ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байх Ерөнхийлөгч Трампын хоригт тус улсад байнга оршин суух эрх олгосон "ногоон карт" эзэмшигчдэд хамаарахгүй болохыг "Цагаан ордон"-ы албан ёсны төлөөлөгч Шон Спайсер мэдэгдлээ.
Өмнө нь "ногоон карт" эзэмшигчид ч Ерөнхийлөгч Трампын зарлигийн дагуу Америкийн хилээр нэвтрэх боломжгүй байсан юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхдээ зарим шаардлагатай өөрчлөлтүүдийг үүний адилаар хийх юм байна.
| НҮБ-ын ЕНБД АНУ-ын Ерөнхийлөгчийн хууль бус цагаачлалтай тэмцэх шийдвэрийг буруушаалаа | ||
| Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.