АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ерөнхийлөгч Трампыг үүрэгт ажилдаа орсны дараах эхний 7 хоногт болсон үйл явдлуудыг хэт харгис мэдээлсэн гэж буруутгаж байна. Түүнчлэн үүнээс болоод шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргааныханд бал сараа тэмдэглэх боломж олгосонгүй гэж тэрбээр шүүмжилсэн юм.
АНУ-д шинэ Ерөнхийлөгч сонгогдсоны дараах хэдэн 7 хоногийг бал сар гэж уламжлал ёсоор нэрлэдэг юм. АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг бодит бус, мэргэшсэн түвшний биш гэж буруутгадаг тул хэвлэлийнхэнтэй таагүй харилцаатай байдаг. Нью-Иорк таймс, Вашингтон постоос гадна "Си Эн Эн" ч түүний шүүмжлэлийн гол бай нь болдог.
Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч Трамп эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг Клинтоны мэдээллийн сүлжээ гэж нэрлэдэгээ нуудаггүй. Энэ нь сонгуулийн өмнөх компанийн үеэр эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл Трамп Ерөнхийлөгчийн өрсөлдөгч Хиллари Клинтоны талд ажиллаж байсантай холбоотой юм. Тэр үед зарим сонин тодруулбал, Хаффингтон Постынхон л гэхэд Трампыг эсэргүүцэж буйгаа ил илэрхийлж байсан. Гэсэн ч эсэргүүцэгч хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид өнөөдөр "Цагаан ордон"-д ажилласаар байна.
| АНУ-ын дэд Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг шүүмжиллээ | ||
| Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.