Шууд Chart

"American Airlines" компани Куба дахь салбараа нээлээ

2017-02-02 14:50:17

Америкийн агаарын тээврийн компани болох "American Airlines"-ийн Куба  дахь  анхны  салбарын  нээлт  өчигдөр  болж  туузаа  хайчиллаа. Энэ арга  хэмжээ АНУ, Кубын харилцааг  хэвийн  болгох  үйл  явцыг  зогсоохоо  анхааруулж  байсан Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангарагаа өргөснөөс хойш хоёр долоо хоногийн дараа болж байгааг  хэвлэлүүд  онцлон мэдээлж  байна.

Америкийн  агаарын тээврийн  компанийн салбарын нээлт Куба  дахь  Америкийн  бизнес  эрхлэгчдийн хувьд  чухал дохио болохыг  мэргэжилтнүүд  тэмдэглэж  байна.  Өөрөөр хэлбэл, шинэ зах зээл эрэлхийлж байгаа Америкийн компаниудад боломж замыг  нь нээж  өгч  байна гэж харж  байна.  Одоогоор Америкийн шинэ  Ерөнхийлөгч  Трампын  Кубатай  холбоотой  бодлого үйл  ажиллагаа  нь тодорхойгүй байгаа ч "American Airlines"-ийн жишээгээр  бусад  компани нь Куба дахь үйл  ажиллагаагаа  өргөжүүлэхийг зорьсон  хэвээр  байна.  Агаарын тээврийн тус компанийн шинэ салбар Хавана  хотын Мирамар гудамж дахь  олон улсын худалдааны  төвийн цогцолборт нээгдсэн юм.

Кубын иргэдийн хувьд онгоцны тасалбарыг  тус  салбараар дамжуулан захиалах  боломжтой.  Гэхдээ бас "American Airlines"-ийн интернэт дэх сайтыг  ашиглан бие  даан  тасалбараа  захиалах боломжтой юм байна.

Үүнийг хоёр орны  харилцаа  хэвийн  болж  байгааг  батлан харуулах бас нэгэн жишээ  гэж  орон нутгийн иргэд ярьж байна. Мөн Кубын эдийн засаг  сэргэх үүд хаалга ч гэж үнэлж байгаагаа илэрхийлж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"American Airlines" компани Куба дахь салбараа нээлээ  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй