Мексик улс Хятадын авто машин үйлдвэрлэгч Жактай 4.4 тэрбум песо буюу 212 сая ам.долларын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Тодруулбал, Мексикийн төв Идальго мужид тус компанийн үйлдвэрлэдэг авто машиныг угсрах үйлдвэр барихаар боллоо. Тус мужийн захирагч Омар Файяд нийслэл Мехико хотод хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдсэн байна.
Мөн тус үйлдвэр нь хоёр төрлийн авто машин угсрах бөгөөд эхний авто машинууд нь энэ оны хоёрдугаар хагас гэхэд үйлдвэрээс гарахыг амласан байна. Мексик дэх Хятадын "Жак" компанийн үйлдвэр жилдээ 11 мянган авто машин угсрах юм байна. Ийм шинэ үйлдвэр нээснээр нийт 4500 ажлын байр нэмэгдэж байгааг ч мэдээлсэн юм.
| Мексик улс Хятадын авто машин үйлдвэрлэгчтэй 4.4 тэрбум песогийн гэрээ байгууллаа | ||
| Үзсэн: 2429 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.