Өмнөговь аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд “Хөгжлийн шийдэл миний нүдээр” сэдэвт аймгийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Найм дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээнийг энэ жил Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн Оюутны холбоо зохион байгуулж, Өмнөговь аймгийн ИТХ, “Төгс голомт” ТББ хамтран зохион байгуулагчаар оролцлоо.
Сүүлийн жилүүдэд мэтгэлцээний урлаг ихээхэн хөгжих байгаа болохоор хүүхдүүд ч чөлөөт цагаа мэтгэлцэх урлагт зориулан өөрсдийгөө хөгжүүлж байна.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь залуу мэтгэлцэгчдийг төрүүлэх үүднээс баг бүрт долдугаар ангийн нэг гишүүн заавал байхаар тусгасан явдал юм. Ингэснээр ахлах, дунд ангийн мэтгэлцэгчид нэгнээсээ суралцах, туршлага судлах, хөгжих боломжийг нэмэгдүүлж байгаа гэнэ.
Энэ удаагийн тэмцээний шилдгээр дөрөв дэх жилдээ мэтгэлцээний тэмцээнд оролцож байгаа Бадралттөр ахлагчтай “Арга билэг” багийнхан сонгосон сэдвээ олон талаас нь харж, харьцуулж, жишээ татаж, шүүмжлэгч талдаа оновчтой нотолгоог гаргасны улмаас тэргүүн байр эзэллээ.
| “Хөгжлийн шийдэл миний нүдээр” сэдэвт мэтгэлцээний тэмцээн боллоо | ||
| Үзсэн: 1210 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.