Шууд Chart

“Аmerican airlines” компани Куба улсад салбараа нээлээ

2017-02-03 16:37:37

Америкийн агаарын тээврийн American Airlines компани Куба улсад анхны салбараа нээж, салбарын нээлтийн ажиллагаа өчигдөр болжээ. Тус компани Кубын Хавана хотын Мирамар гудамжинд байрлах олон улсын худалдааны төвийн цогцолборт өөрийн салбарыг нээсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Кубатай харилцах харилцаагаа зогсоох талаар өөрийн компанийн үеэр хэлж байсан. Харин энэхүү үйл явдал түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалдаа очсоноос хойш 2, 7 хоногийн дараа болж байгааг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Харин Америкийн агаарын тээврийн компани тус улсад салбараа нээсэн нь Америкийн бизнес эрхлэгчдийн хувьд, чухал дохио болохыг мэргэжилтнүүд тэмдэглэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шинэ зах зээл хайж, эрэлхийлж байгаа Америкийн бизнесменүүдэд боломж замыг нь нээж өгч байна гэж харж байгаа юм.

Харин одоогоор ерөнхийлөгч Трамп Кубатай холбоотой ямар нэгэн шийдвэр, зарлиг гаргаагүй цаашид хэрхэн ажиллах нь тодорхойгүй байгаа. Америкийн Эйрлайнсын жишээгээр бол бусад компаниуд нь Куба дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьсон хэвээр байна. Харин Кубын иргэдийн хувьд онгоцны тасалбарыг тус салбараар дамжуулан захиалах боломжтой. Гэхдээ тус компанийн интернет салбараар ч үйлчлүүлэн, бие даан тасалбараа захиалж болох аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Аmerican airlines” компани Куба улсад салбараа нээлээ  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй