Шууд Chart

Монголын тогоочид зургаан медаль хүртжээ

2017-02-06 14:28:22

Монголын мастер тогоочдын холбооны гишүүд БНТУ-ын нийслэл Истанбул хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн мастер тогооч” тэмцээнээс зургаан медаль хүртжээ.

30 гаруй орны 2000 гаруй мастер тогооч оролцсон тус тэмцээнд дэлхийн тогооч нарын холбооны гишүүн шүүгч, Монголын тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатар, мастер тогооч Ж.Отгонпүрэв, Б.Баттулга, Ц.Мэнджаргал нар оролцсон байна.

Манай тогоочдын хувьд Ази хоолны төрөлд нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, модерн төрлөөр гурван мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Тэмцээнд оролцсон тогоочдыг Истанбул хот дахь “Монгол ахан дүүсийн холбоо” дэмжиж, хамтран ажилласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монголын тогоочид зургаан медаль хүртжээ  
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй