Шууд Chart

ОБЕГ-ынхан орон нутагт ажиллаж байна

2017-02-07 10:20:44

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Дээрх аймгийн засаг дарга, Онцгой комиcсын дарга С.Гансэлэм холбогдох албны хүмүүс хүлээн авч уулзаж, аймгийн онцгой комиссыг хуралдууллаа. Говь-Алтай, Ховд аймагт бог малын мялзан төст өвчин зэрлэг амьтанд илэрсэнтэй холбогдуулан, Улсын онцгой комиссын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Энэхүү онцгой комиссын хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл хийгдлээ.

Ажлын хэсэг бөхөн нутаглаж байгаа газар нутагт буюу тодруулбал Говь-Алтай аймгийн Баян-Уул, Хөхморьт, Дарив, Тонхил сумын нутагт энэ өдрүүдэд ажиллах юм байна.

Т.Бадралын өгч байгаа мэдээллээр, Улсын онцгой комиссоос, гадны улс орнуудын холбогдох мэргэжилтнүүдийг урьж тандалт судалгааг тогтмолжуулжээ.

Говь-Алтай, Ховд аймагт бог малын мялзан төст өвчин зэрлэг амьтанд илэрсэнтэй холбогдуулан вакцин хийгдээгүй 850 мянга гаруй толгой бог мал дөрвөн суманд өвөлжиж байна. Бөхөн нутаглаж байгаа бүс нутгийн малчидтай харилцан тохиролцож нүүдэл суудлыг хойшлуулах талд судалгаа хийх, бог малын мялзан өвчний вакцинд хамрагдаагүй аймгийн дөрвөн суманд бог малын мялзан өвчний вакциныг ойрын хугацаанд хийх, бөхөн үхэж үрэгдэж байгаа талаархи мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зөрүүтэй тоон мэдээлэл хийгдэж байгаа талд анхаарч бодит мэдээлэл өгөх, энэ сарын 8-нд ажлын хэсгийн дүгнэлт гарах талаар мэдээллээ.

Одоогийн байдлаар сүүлийн өдрүүдэд таван цэгт 1055 бөхөнгийн сэг зэмийг ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Бөхөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хяналт тавих чиглэлтэй найман хөдөлгөөнт эргүүл постыг ажиллуулж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОБЕГ-ынхан орон нутагт ажиллаж байна  
Үзсэн: 449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй