Шууд Chart

Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллалаа

2017-02-07 11:35:25

Монгол бөхөн бог малын мялзан төст өвчнөөр олноор хорогдсонтой холбоотой Улсын Онцгой  комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг бөхөн нутагладаг аймаг сумдад ажиллаж байна.

Тэд Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Майхан цахир, Баянбулаг багийн Тайны тохой, Мөрөн багийн Хонгор толгой, Чандмань сумын Тахилт багийн Тэсэгийн үзүүр, Баянхайрхан багийн Нурамт зэрэг газар очиж, сэг зэм устгалын цэгүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.

Ажлын хэсэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах талаар орон нутаг дахь мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллалаа   
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй