Дэлхийн улс орнуудын ресторанууд үйлчлүүлэгчдээ татахын тулд, сонин содон шийдлийг ихээр ашиглах болсон. Үүний нэг томоохон жишээ бол Индонез улсын нэгэн ресторан зоог барихдаа оцон шувуутай хамт зоог барих боломжтой орчинг бүрдүүлж чаджээ. Оцон шувуу бол хүйтэн орны амьтан. Харин халуун орны иргэд оцон шувууг нутагт нь л очиж үзэх, эсвэл далайн аквариумаас л харах боломжтой байсан.
Хүүхдүүд бол номноос тухайн амьтныг харж, мэдээлэл авдаг. Тэгвэл тус улсын Жакарта хотын өмнөд хэсгийн их дэлгүүрт байрлах далайн амьтны гаралтай хоолоор үйлчилдэг Пингүү хэмээх ресторанд, та зоогоо барих үедээ аквариумд байх 6 оцон шувуутай хамтаар хооллох боломжтой гэнэ.
Мэдээж, энэхүү ажиллагааг Өмнөд Америкийн оцон шувууг хамгаалах нийгэмлэгийн зөвшөөрөлтэйгээр, "Жакартагийн аквариум" хэмээх төслийн дор хэрэгжүүлж байгаа бөгөөд, 6 оцон шувууг Индонезийн Сисаруа паркаас авчирчээ. Оцон шувууд өдөрт нийт 2 цагийн туршид, Пингүү рестораны аквариумд байрлах юм. Зочид оцон шувуудтай хамт хооллохын тулд 2-3 хүнд зориулсан нэгэн хэсэгт 10-15 минут байх боломжтой юм байна.


| Индонезийн ресторанд оцон шувуутай хамт зоог барих боломжтой... | ||
| Үзсэн: 1449 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.