Хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх зорилгоор хэвлэгдсэн “Хүүхдэд танин мэдэхүйн мэдлэг олгох 32 цуврал карт” эрэлт ихтэй байна. Орчин үеийн аав ээж хүүхдийнхээ сэтгэхүйг хөгжүүлэх олон арга хэлбэрийг эрэлхийлэх болсон. Үүнийг тус картанд бичсэнээр ийнхүү эрэл сурал болоод байгаа аж.
Энэ карт нь монгол үндэснийхээ ахуй соёлыг багачуудын нас, сэтгэц, ой тогтоолтын онцлог, чадварт тохируулж мэдлэг олгож ертөнцийг таних боломжийг нээх ач холбогдолтой юм. 1-16 насны бүх хүүхэд ашиглах боломжтой энэ цуврал картанд Монгол ахуй хэрэглэл, таван хошуу мал, Монгол дээл хувцас, байгалийн үзэгдэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, Монгол орны аймаг сум, гёометрийн дүрсүүд, эсрэг утгатай үг, тоо тоолол, Монгол зан үйл гээд бүхий л сэдвийг багтаасан аж. Мөн нэг бүрчлэн тайлбарлаж, давхар зургаар илэрхийлжээ.
Жишээ нь Монгол гэрт байдаг тавилгаас эхлээд халбага, сэрээ, аяга гээд гэр ахуйн бүх хэрэгслэл. Мөн хүүхэд ирээдүйн мэргэжлээ сонгох анхны мэдэгдэхүүн олгох зорилгоор мэргэжил нэг бүрийг цагаан толгойн үсгийн дарааллаар бичжээ.
Түүнчлэн таван хошуу малыг зөвхөн таван төрлөөр ялгах биш эцэг мал, эх мал гэх зэргээр нас насаар нь ангилж, бог бодоор нь ялгасан нь сонирхол татахаар байлаа. Тодруулбал адуун сүрэгт азарга гүү, унага даага гэж оруулсан бол үхэрийг бух, үнээ, шар, тугал бяруу гэх.
Цэцэрлэгийн хүүхдүүд энэ картаас хүнсний ногоо, ан амьтдын тухай мэдлэг гээд олон зүйлийг зургаар нь ялгаж, танин мэдэх боломжтой юм байна.
Нөгөө талаар багшийн ажлыг хөнгөвчилж, тараах материал болгон ашиглах боломжтой юм. Нэг картанд 26-30 төрлийг багтаан оруулжээ.
| “Хүүхдэд танин мэдэхүйн мэдлэг олгох 32 цуврал карт” хэвлэгджээ | ||
| Үзсэн: 6360 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.