Шууд Chart

Франсуа Фийон ард түмнээсээ уучлал гуйлаа

2017-02-07 15:04:46

Францын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Франсуа Фийон өөрийн гэр бүлтэй холбоотой санхүүгийн асуудлаар Францын ард түмнээс уучлал хүслээ.

Учир нь тэрээр эхнэр Пенелопе Фийонийг 1998-2012 оны хооронд өөрийн туслахаар ажилласан гэдэг нэрийдлээр 831 мянган еврогийн цалинг олгосон бөгөөд энэ мөнгө улсын төсвөөс гарсан байна. Мөн өөрийн 2 хүүхдээсээ хууль зүйн туслалцаа авсаны төлбөр 84 мянган еврог мөн л төсвөөс гаргаж өгсөн гэж мэдэгдэж байгаа юм. Нэр дэвшигч Франсуо Фийон үүнийгээ хуулинд харшилсан зүйл байхгүй, ажил хийснийх нь төлөө тэдэнд олгосон хөлс гэж тайлбарлаж байгаа ч Францын ард түмэн үүнийг нь шүүмжилж байгаа учир өөрийгөө алдаа хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлал гуйлаа. Түүний гэр бүлтэй холбогдсон санхүүгийн дуулиан шуугиан Франсуо Фийоны олон нийтийн дундах нэр хүндэд сөрөгөөр нөлөөлсөн байна.

Намынх нь зарим нөхөд ч түүнийг ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж, өөр боломжтой хүнийг намаасаа нэр дэвшүүлэхийг шаардах болсон. Учир нь ирэх 4 дүгээр сард болох эхний шатны сонгуульд 2 нэр дэвшигч ялалт байгуулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болох юм. Гэвч эхний шатны энэ өрсөлдөөнөөс гарч ирэх өндөр магадлалтайд тооцогдож байсан Франсуо Фийоны оронд төвийн үзэл баримтлалтай Эммануэль Макроны нэр олон нийтийн саналыг тэргүүлэх болжээ. Мөн ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байгаа хэт барууны үзэлтэй Үндэсний фронт намын тэргүүлэгч Марин Ле Пен 2 дахь шатны санал хураалтад Эммануэль Макрон болон Франсуо Фийоны аль нэгтэй өрсөлдөх магадлал тун өндөр байна. Гэвч Марин Ле Пен мөн л санхүүгийн хэрэгт холбогдож, европарламентын мөнгийг буруугаар ашигласан гэх хэрэгт хардагдаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франсуа Фийон ард түмнээсээ уучлал гуйлаа   
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй