Шууд Chart

АНУ-ын зарим хотод цас их унасны улмаас сургуулиуд үүдээ барьжээ

2017-02-07 15:45:23

АНУ-ын Вашингтон мужийн баруун хэсгийн хотуудад маш их хэмжээний цас унаж, цасан шуурга шуурсны улмаас сургууль цэцэрлэгүүд үүдээ барьж, орон нутгийн зарим нислэгүүд цуцлагдаж, 100 мянга гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болсон байна. Сиэтл хотод л гэхэд ням гарагийн шөнө дундаас эхлэн орсон цас даваа гарагт ажил эхлэх үеэр хөдөлгөөнд саад учруулж, уулархаг бүс нутгаар автомашин цасанд боогдсон байна.

Мөн цасан шуурганы үеэр цахилгаан дамжуулах шугам сүлжээ гэмтсэн учир хот ийнхүү харанхуйд автжээ. Мөн цасан шуурга даваа гарагт ч мөн үргэлжилсэн учир сургуулиуд үүдээ барьсан байна. Цаг уурын энэхүү онц үзэгдэл Вашингтон мужаас гадна Орегон мужийн Портланд хотод ч мөн үзэгдсэн байна. Гэхдээ энд усархаг аадар бороо орж, голын ус үерлэсэн тухай хотын онцгой байдлын албанаас мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын зарим хотод цас их унасны улмаас сургуулиуд үүдээ барьжээ  
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй