Шууд Chart

Израиль Баруун эрэгт 4000 сууц барихаар болжээ

2017-02-07 16:58:07

Израилийн парламент Израиль, Палестинийн хоорондын газар нутгийн маргаантай бүс болох Баруун эрэгт 4000 гаруй сууц барих тухай хууль баталсан байна. Парламентын гишүүдийн 60:52-ын харьцаатайгаар дэмжигдсэн энэ хуулийн дагуу тус бүс нутагт газар эзэмших зөвшөөрөлтэй Палестинийн иргэдэд мөнгөн төлбөр өгөх болон өөр байршилд газар олгохоор болжээ.

Олон улсын хэвлэлүүд Израилийн эрх баригчдын зоримог шийдвэрийг АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамптай ч холбон тайлбарлаж байна. Учир нь Израиль, АНУ ойр харилцаатай ч Дональд Трамп Йерусалимд  Барак Обамагаас илүү нааштай хандаж байгаагаа илэрхийлсэн.

Иймд Израилийн эрх баригчид Палестинийн дургүйцлийг үл харгалзан зүүн Йерусалимд олон тооны еврейн суурин барих шийдвэрийг оны эхэнд гаргасан бол одоо Баруун эрэгт мөн л суурин барих тухай шийдвэр гаргажээ. Олон улсын байгууллагынхан Израилийн энэ үйлдлийг бүс нутгийн тогтворгүй байдлыг дэвэргэлээ гэж шүүмжилдэг. Учир нь 1967 оны Ойрхи Дорнодын дайны үеэр Израильд алдсан газар нутаг болох Зүүн Йерусалим, баруун эрэг, Газын зурвасыг Палестинийн тал эргүүлэн авахаар заргалддаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израиль Баруун эрэгт 4000 сууц барихаар болжээ   
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй