Шууд Chart

Цагаан ордон гаргасан шийдвэрийнхээ талд тууштай зогсоно гэж мэдэгдлээ

2017-02-07 17:16:08

Дональд Трампын засаг захиргаа исламын шашинтай нэр бүхий 7 улсын иргэдэд тавьсан хоригоо эргэн харахгүй гэдгийг ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Мөн өнөөдөр үдээс хойш энэ асуудлаар холбооны давж заалдах шатны шүүх дээр заргалдагч талын үндэслэлийг сонсох аж.

Сиэтл хотын холбооны шүүгч Трампын зарлигийн эсрэг шийдвэр гаргасныг хууль зүйн яам давж заалдсан ч заргаа авч чадаагүй. Өчигдөр 2 талын төлөөлөл шүүх дээр уулзсаны дараа өнөөдөр үдээс хойш Трампын зарлигийг эсэргүүцэх үндэслэлээ шүүхийн сонсголын үеэр тайлбарлахаар болжээ. Харин "Цагаан ордон хууль өөрсдийнх нь талд үйлчилнэ гэдэгт итгэлтэй байна" гэж Шон Спайсер мэдэгдлээ. Тэрээр “Дональд Трампын гаргасан шийдвэр бол Америкийн ард түмнийг хамгаалах гэсэн маш том сонголт байсан. Үүнийг битгий мушгин гуйвуулаачээ” гэдгийг дахин дахин санууллаа.

Мөн Исламын шашинтай нэр бүхий 7 улсын иргэдийг нэвтрэхийг хориглосон шийдвэр нь үндсэн хуульд харшилсан зүйл байхгүй учир шүүх дээр заргаа авч чадна гэдэгтээ итгэлтэй байна. АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа ороод ердөө хагас сарын хугацаа өнгөрсөн ч улс орныг бүхэлд нь хөдөлгөсөн ноцтой шийдвэрүүдийг гаргасны нэг нь цагаач, дүрвэгсдийг түр хугацаанд хориглох тухай байсан юм. Гэвч энэ шийдвэр шүүх дээр хориглогдсон учир түр зогсоод байна. Иймд хоригт багтсан 7 улсын иргэд АНУ-ын визтэй бол тус улсад чөлөөтэй нэвтрэх эрх нь нээгдээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагаан ордон гаргасан шийдвэрийнхээ талд тууштай зогсоно гэж мэдэгдлээ   
Үзсэн: 2345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.170.84.xxx] 2017-02-08 10:25
ЗӨВ Ш ДЭЭ
Зочин [90.180.37.xxx] 2017-02-07 22:56
ooriin eh oron ard tumnee durvegch bolgohguin toloo temcvel taarna
zochin [116.44.154.xxx] 2017-02-07 19:55
uls oronoo gesen shiidver gargaval dagahal estoi shuudee ug n teroristuudas hamgaalcan bodlogo yum shig baigaa amerkchuud uuniig oilgohgui bol yay gehevdee
Зочин [202.21.112.xxx] 2017-02-07 17:49
Za ene teneg Amerikuud irgenii dainii ue ruugee butsaad orohiin bn lda, Vanga emeegiin zugnul bas l bieleh ni, Amerik zadran unahnee, Trump Amerikiin suulchiin erunhiilugch bh bolno..

Бидэнтэй нэгдээрэй