Босоо ой мод гэдэг ухагдахуун нь энгийнээр хөл хөдөлгөөн ихтэй хотын төвд яг л ой модон дунд амьдарч байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх зорилготой, барилгыг ер бусын аргаар зүлэгжүүлэх гэсэн утгатай юм. Италийн алдарт архитекторч Стефано Боэро анх энэ санааг гаргаж, Европын хэд хэдэн хотод энэхүү босоо ой модыг байгуулжээ. Одоогийн байдлаар Люзанне болон Милан хотуудад энэхүү босоо ой модон орон сууц сүндэрлээд байна. Харин Ази тивд энэхүү босоо ой мод бүхий байгууламжийг БНХАУ-ын агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор Наньжин хотноо барилгын ажлыг эхлүүлжээ. Тус хотод агаарын бохирдол ихтэй хотын тоонд ордог байна.
Наньжин хотноо эхлүүлээд байгаа босоо ой модны загварыг мөн л Италийн алдарт архитекторч Стефано Боэро гаргасан бөгөөд Милан хотноо байгуулсан ойтой адил өндөр, нам хоёр цамхагийн бүтээн босголтын ажил явагдаж байна. Энэхүү босоо ойг Наньжиний цамхагууд хэмээн нэрлэсэн бөгөөд ирэх 2018 он гэхэд байгуулж дуусгахаар төлөвлөсөн байна. Эдгээр цамхаг 199 метр болон 108 метрийн өндөртэй, гаднах ногоон байгууламжийг нийт 2500 төрөл зүйлийн ургамал, 1100 гаруй ой модтой байхаар тооцоолжээ.
Энэхүү ногоон байгууламжийн тусламжтайгаар өдөрт 60 кг гаруй хүчилтөрөгч ялгарах юм. 199 метрийн өндөр цамхагт архитекторын сургууль, музей зэрэг олон нийтэд үйлчлэх үйлчилгээний газрууд байрлах юм. Харин 108 метр өндөр ойн цамхагт Хятадын "Hyatt" сүлжээ зочид буудал байрлах юм. Цаашдаа Хятадын бусад хотод тухайлбал, Шанхай, Чунцин, Гуйжоу зэрэг хотноо босоо ой мод бүхий барилгыг барихаар төлөвлөж байна.
| Наньжин хотноо босоо хэлбэртэй ой мод бүхий барилга барина | ||
| Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.