Шууд Chart

"Сантори холл" урлагийн танхимын дуугаралтыг шинэчилнэ

2017-02-08 09:20:22

Японы төдийгүй дэлхийн алдарт сонгодог урлагийн тайз болсон "Сантори холл" урлагийн танхим анх 1986 онд байгуулагджээ. Тус танхимд Японы Симфони оркестр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 30-аад жилийн хугацаанд тус танхимын дуу акустикийг шинэчлэх ямар нэгэн ажил хийгдээгүй байсан байна. Тиймээс Японы Ясухиса Тоёота болон түүний баг танхимын акустикийг дэлхийн жишигт нийцсэн байдлаар засварлахаар болжээ.

Ясухиса Тоёота нь Япон, Герман, болон АНУ зэрэг дэлхийн алдарт концертын танхимуудын акустикийг боловсруулсан туршлагатай инженер юм. Тэрбээр анх 1971 онд өөрийн сонирхлынхоо дагуу акустик боловсруулах, дуугаралтын асуудлыг шийдэх зорилготойгоор өөрийн компанийг үүсгэн байгуулж байжээ. Түүний баг хамгийн сүүлд л гэхэд Германы Ханбург хотноо байрлах концертын танхимын акустикийг хийжээ. Ясухиса Тоёота аливаа концертын танхимын акустикийг шийдэхдээ микрофоныг ашигладгүйгээрээ ихээхэн онцлогтой. Учир нь микрофон нь хөгжмийн зэмсгийн жинхэнэ цаад хөг аялгууг сонсогчдод хүргэж чаддаггүй юм байна.

Тиймээс жинхэнэ дуугаралтыг үзэгч сонсогчдод яг байгаагаар нь чанартай хүргэхийн тулд, судалгааны ажил хамгийн чухал үүрэгтэйг тэрбээр онцолж байгаа юм. Тухайлбал, танхимын хана, шал, хэлбэр, хийсэн материал, таазан дахь гэрлэн чимэглэл хүртэл дуу авианд нөлөөлдөг юм байна. Тиймээс тус баг Сантори танхимын акустикийг шийдэхийн тулд судалгааны ажилдаа оржээ.

Сонирхуулахад, Сантори танхим нь эгшиг дууны эрдэнийн хайрцаг хэмээн дэлхийд хүндлэгддэг бөгөөд дэлхийн чансаа дээгүүр уран бүтээлчид хоёр жилийн өмнөөс захиалгаа өгч тоглодог байна. Харин тус улсад ажиллаж амьдарч уран бүтээлээ туурвидаг Монголын язгуур урлагийн "Их татлага" хамтлаг энэхүү алдарт танхимд өнгөрөгч 2016 онд өөрийн тоглолтоо хийж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Сантори холл" урлагийн танхимын дуугаралтыг шинэчилнэ   
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй