Шууд Chart

"Тоёота", "Сүзүки моторс" хамтран автомат жолоодлоготой, эко машин бүтээнэ

2017-02-08 09:46:23

Япон улсын томоохон авто машин үйлдвэрлэгч компани болох "Тоёота", "Сүзүки моторс" хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай өнгөрөгч 2016 оны 10 дугаар сараас эхлэн яригдаж байсан юм.

Хамтын ажиллагааны гэрээний дагуу хоёр тал жолоочгүй буюу автомат жолоодлоготой, байгальд ээлтэй эко машин бүтээх юм байна. Жолоочгүй анхны авто машиныг "Гүүгл" компани, "Хонда моторс" болон "Фиат Крайслер" нартай хамтран бүтээж, одоо туршилтын шатандаа байна. Тэгвэл эдгээр компанийн хамтын ажиллагааны хүрээнд бүтээх энэхүү эко авто машин нь жолоочгүй авто машины дараагийн үе шат болж байгаа бөгөөд давхар эко түлштэй авто машин бүтээхэд тулгуурлах юм байна.

"Тоёота моторс" компанитай хамтрах болсон "Сүзүки моторс" нь Энэтхэг улсын зах зээлд байр сууриа олсон хүчирхэг авто машин үйлдвэрлэгч юм. Тиймээс хамтын ажиллагаа амжилттай болвол дэлхийн авто машины технологийн стандартыг шинэ түвшинд гаргаж чадна гэж үзэж буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Тоёота", "Сүзүки моторс" хамтран автомат жолоодлоготой, эко машин бүтээнэ   
Үзсэн: 1248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй