Аргентиний нийслэл Буэнос Айрес хотод олон зуун эмэгтэй цээжээ нүцгэлэн жагссан байна. Тэд эсэргүүцлийн энэ хөдөлгөөнөө "Тетазо" хэмээн нэрлэсэн бөгөөд олон нийтийн сүлжээгээр ч ийм хөдөлгөөн өрнөөд буй аж. Анх далайн эрэг дээр цээж нүцгэн, биеэ наранд шарж байсан хэсэг эмэгтэйг цагдаагийнхан ёс зүйгүй авирласан гэж буруутгаж, хувцсаа өмсөхийг тулган шаардсан хэрэг гарсан байна.
Үүнээс болж эмэгтэйчүүдийн эрхэнд халдлаа хэмээн олон нийтийн сүлжээгээр эсэргүүцлийн давалгаа өрнөж эхэлжээ. Аргентиний зүүний хүчний удирдагчдын нэг Вилма Риполь эсэргүүцлийн энэ хөдөлгөөн, жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлсний дээр энэ үйл явдал Аргентиний нийгэм дэх хоёрдмол стандартын эсрэг хийж буй тэмцлийн бэлгэ тэмдэг болж байгааг мэдэгдсэн байна.
| Эмэгтэйчүүд цагдаагийн шаардлагыг эсэргүүцэн цээжээ нүцгэлэн жагсчээ | ||
| Үзсэн: 2238 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.