АНУ-ын Боловсролын сайд Бетси Девос тангараг өргөж, үүрэгт ажилдаа ороод байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүний нэрийг Боловсролын сайдад дэвшүүлсэн бөгөөд өчигдөр Сенатад санал хураалт нь болсон юм.
Америкийн түүхэнд анх удаагаа Ерөнхийлөгчийн засаг захиргааны нэр дэвшигчийн хувь заяаг дэд Ерөнхийлөгч шийдсэн тохиолдол өчигдөр гарлаа. Тодруулбал, Сенат дахь санал хураалтад дэд Ерөнхийлөгч Майк Пенс оролцсон юм. Сенат дахь Ардчилсан намынхнаас гадна Бүгд найрамдах намын хоёр гишүүн Девосийн эсрэг санал өгсөн юм.
Үүнээс болж гишүүдийн санал тэнцээд байсан учир дэд Ерөнхийлөгчийнх шийдвэрлэх санал болжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 23-нд Девосийг Боловсролын сайдад нэр дэвшүүлж байгаагаа зарласан. Бетси Девос нь хөрөнгө оруулалтын "Вайнкүэст Групп" компанийг тэргүүлж байсан юм. Түүнийг мөн сургуульд шинэтгэл хийх бүх үндэстний хөдөлгөөний удирдагч гэдэг. Энэ хөдөлгөөн нь бараг 20 жилийн түүхтэй юм.
| АНУ-ын Боловсролын сайд Бетси Девос тангараг өргөлөө | ||
| Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.