Шууд Chart

Калифорнид хөрсний нуралт үүсчээ

2017-02-08 13:33:39

АНУ-ын Калифорнид хүчтэй шуурганаас болж үерийн гамшиг дахин нүүрлэсний зэрэгцээ хөрсний нуралт үүссэн байна. Сан Францискогийн хойд хэсгийн Сонома дүүрэгт аврах шуурхай албаныхан үерийн гамшигт өртсөн хүмүүст яаралтай тусламж үзүүлж байна.

Харин тус хотын өмнөд хэсгийн Санта Крузын орчимд хөрсний нуралт үүссэнээс болж ачааны машин дарагдсан байна. Калифорни мужийн нийслэл   Сакраменто  хотын  гол эргээсээ  хальсан  байна.  Сан  Хоакин  хөндий, өмнөд  Калифорнийн  нутгаар бүхэлдээ  хүчтэй  салхи  шуурсан  бөгөөд   салхины  хурд  цагт  50 майл  хүрч  байжээ.

Энэ он гарснаас хойш тус мужийн нутаг хоёр ч удаагийн байгалийн гамшигт өртөөд  байна. Өнгөрсөн  сарын  23-нд  Калифорнид мөн л үерийн гамшиг  нүүрлэсэн бөгөөд үүнээс болж дөрвөн хүн амиа алдаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Калифорнид хөрсний нуралт үүсчээ   
Үзсэн: 1735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй