Монгол Улсад 2500 орчим бөхөн гөрөөс бог малын халдварт мялзан өвчний улмаас үхжээ. Ингэснээр нэн ховордсон амьтадын тоонд ордог бөхөн гөрөөс устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа тухай Британийн “БиБиСи” агентлаг уламжилж байна.
Манай улсын баруун аймгуудад ажилласан зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн эрдэмтэд мялзан өвчин малаас бөхөн гөрөөст халдсан гэсэн дүгнэлт гаргажээ.
Халдварт өвчний тархалт нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, бөхөн гөрөөсийн сэг зэмийг шатааж байна.
Мал эмнэлэгийн шинжээчид халдварт өвчний тархалт маш хурдтай байгаа нь аюулын дохио гэж үзэж буй юм.
Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн мал эмнэлэгийн эмч, доктор Ш.Энхтүвшин мялзан өвчин бөхөн гөрөөст халдварласан анхны тохиолдол энэ оны нэгдүгээр сарын 2-нд бүтгэгдсэнийг нотолжээ.
Тэрбээр мөн мялзан өвчин бөхөн гөрөөсөөс гадна янгир, аргаль зэрэг зэрлэг амьтдад халдварлаж болзошгүйг анхааруулсан байна.
Монгол Улсын зүүн бүсийн нутгаар 1,5 сая цагаан зээр нүүдэллэн идээшдэг.
Иймд хэрвээ мялзан өвчин Монголын зүүн нутагт тархвал цагаан зээрийн сүрэг олноороо үхэх аюултай, эдийн засгийн хувьд ч байгаль экологийн хувьд ч гамшиг нүүрлэх эрсдэлтэй гэж дээрх эрдэмтэн анхааруулж байна.
Өөр нэг санаа зовоож байгаа асуудал нь хэрвээ Монгол Улсын баруун бүс нутагт бөхөн гөрөөс үгүй болвол тус бүс нутагт идээшдэг цоохор ирвэсний идэш хоол хомсдох юм.
Одоогоор мялзан өвчин тархсан бүс нутгийн хонь, ямаа болон бусад малыг вакцинжуулсан, Гэхдээ цаашид бөхөн гөрөөс идээшдэг газар нутгаас гадна өөр бусад газрын малыг ч тарилгад хамруулах шаардлагатай гэж малын эмч нар зөвлөж байна.
| Монголд бөхөн гөрөөс устаж үгүй болох аюул тулгарч байна | ||
| Үзсэн: 3550 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.