Шууд Chart

Арвандөрвөн настай охин дэлхийн хамгийн хурдан нисгэгч болжээ

2017-02-09 10:07:48

Агаарын спорт нь тэсвэр тэвчээр, эр зоригийн шалгуурыг шалгасан эрсдэлтэй спортын төрөлд багтдаг, экстрим спортын ангилалд ордог спорт юм. Агаарын спортын нэг томоохон төрөл болох аварга том шилэн хонгил дотор нисэх үзүүлбэр үзүүлж уралддаг салхин наадам 2017 тэмцээн Испани улсын Каталониа хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний "Solo speed" ангилалд Сингапурын нисэгч 14 настай Кира По түрүүлснээс гадна, дэлхийн дээд амжилтыг эвдэж, хамгийн хурдан нисгэгчээр тодорчээ.

Жил бүр Испани улсын Каталониа хотод зохион байгуулагддаг “Салхин наадам 2017 тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 200 гаруй нисэгч залуус оролцсон байна. Тэмцээнийг 4.2 метрийн өндөртэй аварга том шилэн хонгил дотор, асар хурдтай үлээх салхинд хэн хамгийн идэвхтэй хөдөлгөөн хийж үзүүлсэн амжилтаараа ялагч тодордог аж. Тэмцээнд хэд хэдэн эмэгтэй тамирчид өрсөлдсөний нэг нь Кира По байсан бөгөөд тэрээр тус тэмцээний хамгийн залуу тамирчин байлаа. Түүний хувьд ч энэхүү тэмцээн нь насанд хүрэгчидтэй хамт өрсөлдсөн хамгийн том бөгөөд анхны тэмцээн нь байжээ.

Цагт 230 км-ийн хурдтай салхинд хамгийн идэвхтэй хөдөлгөөн хийж чадсан амжилтаараа тэрээр дэлхийн дээд амжилтыг эвдэж, дэлхийн хамгийн хурдан нисэгчээр тодорсон байна. Тэрээр анх спортоор 9 настай байхаасаа хичээллэж эхэлжээ. Харин энэ жилийн тэмцээний тэргүүн байрын шагналыг Кира По хүртэж дэлхийн хамгийн хурдан нисгэгчээр тодорчээ. Тэрээр дөнгөж 14 настай боловч дэлхийн амжилтыг эвдэж чаджээ. Энэхүү спортын төрөл нь агаарын спортын шинэхэн төрлийн нэг юм.

















Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арвандөрвөн настай охин дэлхийн хамгийн хурдан нисгэгч болжээ  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй