Шууд Chart

Роботын хөгжлийн 500 жилийг өгүүлэх үзэсгэлэн нээгдлээ

2017-02-09 10:29:22

Робот хэмээх үг нь техникийн нарийн төвөгтэй үйлдэл гүйцэтгэхэд хүнийг орлож чадах автомат төхөөрөмж хэмээн тайлбарлаж болох юм. Энэ нэр томьёог 1920-оод онд хэрэглэж эхэлсэн байдаг. Анх 1857 онд байгуулагдсан Лондон хотын шинжлэх ухааны музейд үе үеийн цаг хугацааны шинжлэх ухааны техник технологийн ололт амжилтыг харуулсан 300 гаруй мянган үзмэртэй. Анхны уурын хөдөлгүүр, анхны тийрэлтэт хөдөлгүүр, анхны бичгийн машин гэх мэт үзмэрүүд хадгалагддаг энэхүү музейг жилд 3,4 сая хүн үздэг байна. Тус музей өчигдрөөс эхлэн роботын хөгжлийн 500 жилийг харуулсан маш сонирхолтой үзэсгэлэнг нээжээ.

Роботууд хэмээх энэхүү сонирхолтой үзэсгэлэнд робот хүүхэлдэй, 3 дугуйт роботууд гээд нийт 100 төрлийн роботыг хөгжлийн үе шатаар нь байрлуулан харуулжээ.  Түүнчлэн 2009 онд нээлтээ хийсэн алдарт Терминатор кинонд гардаг роботууд ч энэхүү үзэсгэлэнд багтсан байна. Роботууд үзэсгэлэн энэ оны есдүгээр сарын 3 хүртэл үзэгчдийн хүртээл болох гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Роботын хөгжлийн 500 жилийг өгүүлэх үзэсгэлэн нээгдлээ  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй