Шууд Chart

Хонины ноос хяргалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2017-02-09 10:58:39

Шинэ Зеланд улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг дэлхийн хонины ноос хяргалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус улсын өмнөд аралд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 31 орны 300 гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж эхэллээ.

Нийт 4 өдөр үргэлжлэх энэхүү тэмцээн гараар болон машинаар ноос хяргах гэсэн 2 төрөлд явагддаг бөгөөд тэмцээний ялагчийг тодруулах гол үзүүлэлт нь ноос хяргах хурд болон чанарыг харж, харгалзах оноог өгөх юм.

Тэмцээнд нийт 4500 гаруй хониныг ноосыг нь хяргуулахаар бэлтгэжээ. Хэрвээ хонины арьс, маханд гэмтэл учруулбал, торгуулж  онооны дүн буурдаг байна. Сонирхуулахад, энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн Булган аймгийн иргэн Ч.Энхнасан оролцож байна.









Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хонины ноос хяргалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ  
Үзсэн: 1258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй