Францын нийслэл Парис хотын метронд техникийн гэмтлээс болж гал гарсан байна. Гэхдээ энэ бол урьдчилсан таамаглал гэдгийг орон нутгийн хэвлэлүүд дамжууллаа. Анх Итали талбайгаас холгүй орших метроны станцад дэлбэрэлт боллоо гэдэг мэдээлэл ирж байсан юм. Гэвч гал гарч улмаар дэлбэрэлт болсон байна. Гал гарснаас болж угаарын хийд найман хүн хордож, эмнэлгийн тусламж авсан гэх мэдээлэл байна. Парисын цагдаагийн газраас болсон хэрэг явдлыг техникийн гэмтэлтэй холбоотой гэж дүгнэж байгаа аж. Ослын газар техникийн хангамж үйлчилгээнийхэн, түргэн тусламжийнхан, цагдаа нар цаг алдалгүй ирсэн байна. Одоогоор албан ёсны мэдээлэл ховор байгааг Францын хэвлэлүүд дамжуулж байна.
| Парис хотын метронд гал гарчээ | ||
| Үзсэн: 636 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.