БНХАУ-ын баруун өмнөд нутагт орших Юньнань мужийн Лудиан тойрогт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт өчигдөр орой орон нутгийн цагаар 19 цаг 11 минутад 10 км-ийн гүнд болсныг тус улсын Газар хөдлөлтийн сүлжээний төвөөс мэдээлж байна. Лудианы оршин суугчид газар хөдлөлтийн хүчтэй чичиргээ мэдэрч, айж болгоомжлон орон гэрээсээ гарцгааснаа ярьцгаасан.
Орон нутгийн эмнэлгийнхэн газар хөдлөлтийн төв рүү тусгай багийнхнаа илгээсэн байна. Эмнэлгийн удирдлагууд онцгой нөхцөл байдалд ажиллах төлөвлөгөөгөө идэвхжүүлжээ. Байгалийн ийм гамшгийн үед шаардлагатай бүх тусламж үйлчилгээг үзүүлэх бэлтгэл ажлаа ч хангаж байсан байна.
Сүүлийн мэдээгээр газар хөдлөлтөд хоёр хүн өртөж гэмтэж бэртсэнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тойргийн зарим зам хагарч гэмтсэн байсныг холбогдох албаныхан өнөөдрөөс засч эхэлсэн байна.
Юньнань мужийн Сейсмологийн товчооныхон Лудиан руу тусламж дэмжлэг үзүүлэх тусгай багийнхнаа илгээгээд байна.

| Юньнань мужид 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо | ||
| Үзсэн: 549 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.