Хүний эрхийн хоёр ч байгууллагынхан еврейн суурингуудыг хуульчлан зөвшөөрөх тухай хуулийг эсэргүүцэн Израилийн дээд шүүхэд хандаад байна. Израиль дахь Араб цөөнхийн эрхийг хамгаалах хууль зүйн төв болох "Адалах", Иерусалимийн хууль зүйн туслалцааны "Шинэ Израиль" төвийнхөн ийм гомдол гаргаад байна. Шинэ Израиль төвийнхөн Израилийн парламентаас баталсан шинэ хуулийн дагуу еврейн суурингуудад хууль ёсоор газар олгох болж байгаа юм.
Палестиний 17 хот тосгоны өмнөөс Дээд шүүхэд ийнхүү хандсан юм байна. Эсэргүүцэгчид Израиль тус улсын хууль үйлчилдэггүй Иордан голын баруун эрэгтэй холбоотой ийм хууль гаргаж болоод байгаа юм бол Лондон, Парист ч гэсэн еврейн суурингууд барьж ийм хууль батлах хэрэгтэй хэмээн мэдэгдэж байна.
Шинэ хуулийн дагуу Палестиний газар нутагт еврейн суурин барихыг хуульчлан зөвшөөрч байгаа юм. Гэхдээ газар эзэмшигч палестинчуудад мөнгөн нөхөн төлбөр хариуд нь олгохоо баталсан. Израилийн парламентын энэ шийдвэрийг олон улсын хамтын нийгэмлэгийнхэн олон улсын эрхийг зөрчиж байна гэж шүүмжилж байгаагийн дээр Израиль, Палестиний мөргөлдөөнийг зохицуулахад саад учруулна гэж анхааруулж байна.
| Еврейн суурингуудыг хуульчлан зөвшөөрөх хуулийг эсэргүүцэгчид дээд шүүхэд хандлаа | ||
| Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.