Каталоны засгийн газрын тэргүүн асан Артур Мас олон мянган жагсагчдын хамтаар Барселон хотын шүүх дээр ирсэн байна. Жагсагчид тусгаар тогтнол гэсэн уриа лоозонгууд, Испанийн бүрэлдэхүүнээс автономит мужаа гаргахыг дэмжигчдийн бэлэг тэмдэг болсон Каталоны албан бус төрийн далбааг барьсан байлаа. Артур Масыг эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль сахиулах байгууллагынхныг эсэргүүцсэн хэрэгт буруутгаж байгаа аж.
Тодруулбал, өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сард Каталоны тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Тэр үед Каталоны хүн амын гуравны нэг нь саналаа өгсөн бөгөөд олонх нь тусгаар тогтнолыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Харин Испанийн Үндсэн хуулийн шүүх энэхүү санал асуулгыг нь Үндсэн хуультай харшилсан гэж үзэж үр дүнг нь хүчингүй тооцох шийдвэр гаргасан юм.
Мас хэдийгээр улс төрийн санаачилга гаргасан. Автономит мужийн сайд нарын танхимын санаачилга байсан хэмээн мэдэгдэж байгаа ч прокурорынхон түүний төрийн алба хаших эрхийг нь 10 жилээр хасах шийтгэл оноохыг шаардаж байна. Мөн Мас олон нийтийнхээ санал бодлыг сонсох нь гэмт хэрэг гэж үзэж болохгүй. Бүх нийтийн санал хураалт бол ардчиллын баяр юм хэмээн мэдэгдэж байна. Түүний шүүх хурал ирэх 10 ны өдөр болох юм.
| Каталоны засгийн газрын тэргүүн асан Артур Мас шүүхэд дуудагджээ | ||
| Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.