Шууд Chart

Европын холбооны гишүүн 16 орон хилээ хамтран хамгаалахаар тохиролцоонд хүрчээ

2017-02-09 13:07:07

Польшоос Грек хүртэл Европын Холбооны зүүн хэсгийн 16 орон хууль бус цагаачдын шинэ давалгаа үүссэн  тохиолдолд хилээ хамтран хамгаалах тохиролцоонд хүрлээ. Турк улс өөрийн нутаг дэвсгэрээр хууль бус цагаачдыг гаргаж эхлэх л юм бол шинэ давалгаа үүсэх юм. Тиймээс дээрх 16 орны батлан хамгаалах болон Дотоод хэргийн сайд нар ирэх дөрөвдүгээр сар гэхэд цэргийн болон иргэний түвшинд хамтран ажиллах төлөвлөгөөгөө  боловсруулах амлалт үүрэг авцгаалаа.

Энэ уулзалтыг Австрийн тал зохион байгуулсан бөгөөд тус улсын Батлан хамгаалахын сайд Ханс Петер Доскоцил уулзалтад оролцогчдод хандаж хэлэхдээ гуравдагч орнуудад найдалгүйгээр хууль бус цагаачдын урсгалыг тогтоон барих төлөвлөгөөгөө баталж хэрэгжүүлэхийг уриалсан юм.

Балканы чиглэл гэгддэг хууль бус цагаачдын Европын орнууд руу гарахдаа ашигладаг зам байдаг. Грекээр дамжиж Герман, Скандинавын орнууд руу гардаг энэ замыг жилийн өмнө Турктай яриа хэлэлцээ хийж чадсаны үр дүнд хаасан юм.  Гэхдээ Турк  Европын Холбооны  харилцаа  одоо таагүй   байгаа учир энэ зам хэдийд ч нээгдэж болзошгүй гэж Европын орнуудын удирдагчид болгоомжилж байгаа юм.  

Энэ хооронд зарим орон хилийнхээ хамгаалалтыг чангатгах арга хэмжээг бие даан авцгааж байна. Тухайлбал, Унгар улс хил дээрээ хаалт хамгаалалт босгоод байна. Гэхдээ Европын  Холбоо дангаар иймэрхүү арга хэмжээ авахыг эсэргүүцэж байгаа бөгөөд дүрвэгч, цагаачдыг тодорхой квотоор  гишүүн улс орнууд нь авах ёстой гэж үздэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбооны гишүүн 16 орон хилээ хамтран хамгаалахаар тохиролцоонд хүрчээ   
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй