Шууд Chart

"Улаан загалмай" нийгэмлэгийнхэн Афганистан дахь үйл ажиллагаагаа зогсоолоо

2017-02-09 13:25:07

Олон улсын "Улаан загалмай" нийгэмлэгийнхэн Афганистан дахь үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлалаа. Энэ нь өчигдөр Афганистаны хойд  нутгийн Жаузжан  мужид тус нийгэмлэгийн зургаан ажилтан  амь насаа алдсантай холбоотойгоор гаргасан шийдвэр юм. Тус нийгэмлэгээс мэдээлж  байгаагаар Афганистаны байгалийн гамшигт өртсөн бүс нутагт хүнсний тусламж хүргэж явсан авто машины цуваа руу зэвсэгт бүлэг этгээд халдсан  байна.  

Цуваанд гурван жолооч, олон улсын "Улаан загалмай" нийгэмлэгийн таван ажилтан явсан байна. Тус нийгэмлэгийн Ерөнхий захирал Ив Дакор энэ  халдлага хүмүүнлэгийн байгууллагын сайтар мэддэг бүс нутагт  болсныг онцлон мэдэгдсэн байна. Мөн амиа алдсан ажилтнууд нь туршлагатай хүмүүс  байсныг, Афганистан дахь "Улаан загалмай" нийгэмлэгийн үйл ажиллагаа, ажилтнууд ихээхэн эрсдэл байгааг мэдэгдсэн юм.

Халдлага гарсан Жаузжан мужийн захирагчид энэ халдлагыг  “Исламын улс” бүлэглэлийнхний Афган дахь салбар гэгддэг “Вилаята Хорасан”-ын хэт даврагчид зохион байгуулсан гэх мэдээлэл ирснийг дамжуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Улаан загалмай" нийгэмлэгийнхэн Афганистан дахь үйл ажиллагаагаа зогсоолоо   
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй